Posts
Showing posts from February, 2017
- Get link
- X
- Other Apps
О.Дашбалбар: Эх орноо бид үр ачдаа хүлээлгэж өгнө Хайрт аав Ж.Очирбатын гэгээн дурсгалд зориулав. Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан, үр ачдаа хүлээлгэж єгнє! Туг, Сүлд, Тусгаар тогтнол, Тулгын гурван чулуу Тулсан голомтоо Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан! үр ачдаа хүлээлгэж єгнє. Алтай, Хангай, Говь, Талаа чулуу бүхэнтэй нь, Өвс ногоо, шорооных нь ширхэг бүхэнтэй, Алтан нар, мөнгөн сарыг тоолохын аргагүй од мичидтэй нь Хөвсгөл, Увс, Буйрыг усных нь дусал, загас бүхэнтэй нь Хөөцөлдөн наадах долгисыг нь хүртэл Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан, үр ачдаа хүлээлгэж өгнө! Гал, Ус, Газар шороогоо Гардаж авсны учир, бид Ганц бус түм түмэн амиараа дүйж хамгаалсан! Галдан бошигт, ван Магсаржав Илдээ далайж босоогоороо нөгчсөн эрс, Идэрхэн насандаа Монголоо аварсан Сүх Ахиж олдохгүй эх орныхоо эс ширхэг бүхэнд Алтан амь, хүсэл хайраа ши...
- Get link
- X
- Other Apps
О.Дашбалбар : Би эгэл хүн Биеэрээ ч, сэтгэлээрээ ч эгэл хүн! Уйлахад нулимс арчдаг гараас минь үнэтэй алчуур үгүй, Уухад үргэлж зэмлэдэг нөхдөөс минь илүү ухаантан үгүй, Унтахад толгой илбэдэг ээжээс минь илүү ачтан үгүй, Би-эгэл хүн! Олон намрын бороонд шавшуулж явахдаа Орчлон дэлхийн аугаа сайханд дурласан, Оройтсон сартай цуг хээр хоноглохдоо Онгон тал дээр хот босохыг зүүдэлсэн. Би-эгэл хүн! Аян замд явах сайхан ч, эргэж, ирэх бүр сайхан, Амраг бүсгүйдээ магтуулах сайхан ч, зэмлүүлэх бүр сайхан. Аливаад хянуур болгоомжтой улс намайг хурц зантай гэлцдэг ч Алганы хонхорт үл тогтох бөөрөнхий байхыг хүсээгүй! Би-эгэл хүн! Халамцуу ирчихээд агсан тавьж нехдедее тунирхаагүй Хавийн улсыг түйвээж, охидыг айлгаагүй, Хааяа хэтрүүлсэн бол өөрөө л шаналж Хашгичиж зовоодоггүй гэргийдээ баярласан! Би-эгэл хүн! Харыг хар, цагааныг цагаанаар нь хэлж Хан хорвоод нөхөр, дайсан байдгийг ялгана, Нөхөдтэйгээ ууна ч, дуулна ч... Нөмөр болсон гэртээ наргина ч, жаргана ч... Би-эгэл хүн! Амьдрал...
- Get link
- X
- Other Apps
О.Дашбалбар : Монголоо муулж харийнханд бөхөлзөгсдөд!!! Түмэн минь мөхөхийг чи үзэхгүй Үнэн минь алдрахыг чи үзэхгүй Үлгэр минь дуусахыг чи үзэхгүй Төрөл минь тасрахыг чи үзэхгүй Соёмбо минь бүдгэрэхийг чи үзэхгүй Соёл минь солигдохыг чи үзэхгүй Онон минь ширгэхийг чи үзэхгүй Олон минь зовохыг чи үзэхгүй Хэнтий минь намсахыг чи үзэхгүй Хэрлэн минь татрахыг чи үзэхгүй Хийморь минь доройтохыг чи үзэхгүй Хойморь минь ханхайхыг чи үзэхгүй Сүлд минь унахыг чи узэхгүй Сүнс минь дээшлэхийг чи үзэхгүй Сэтгэл минь сэвтэхийг чи үзэхгүй Сэрэмж минь алдрахыг чи үзэхгүй Ухаан минь самуурахыг чи үзэхгүй Учирсан минь салахыг чи үзэхгүй Эв минь эвдрэхийг чи үзэхгүй Эзэн минь залрахыг чи үзэхгүй Дуу минь саарахыг чи үзэхгүй Дуулиан минь тасрахыг чи үзэхгүй Балчиг шавар дундаас нь Бадамляньхуа ургадаг юм Баруун шугуй дунд нь Цагаан хус хяралздаг юм Хогтой агаар дунд нь Сэржигнэнхэн дэлбээлдэг юм Хогийн өвсөн дунд нь Алтан харгана туяардаг юм. Олон тэнэгүүд дундаас нь Цэцэн мэргэд нь төрдөг юм Овоох...
- Get link
- X
- Other Apps
"Миний нутаг" Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнvvд Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд Хөвсгөл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд Хvн малын ундаа болсон тойром бvрд уснууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Орхон, Сэлэнгэ, Хөхvйн онц сайхан голнууд Уурхай баялагийн охь болсон олон уул даваанууд Хуучин хөшөө дурсгал, хот балгадын сууринууд Хол газар одсон харгуй дардан замууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрханууд Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдамууд Холын бараа харагдсан ноён шовх сарьдагууд Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Хангай, Говийн хооронд Халхын уудам нутаг Хар бага н...