МОНГОЛ - Р. Чойном Монгол гэдэг зоригтон эрчүүд нь зодгон дээр өсөж, Зогсоогоороо нөгчдөг зоримог сайхан эх орон Монгол гэдэг сарангуа саальчин охид нь, салхинд борлосон сайхан эх орон Монгол гэдэг тэнгэр нь цэлмэг, тэгш тал нь цэлгэр, тэнд суугчид нь цэмцгэр ,тив дэлхийд хосгүй сайхан эх орон Монгол гэдэг уул нь өндөр, ургац нь өтгөн, урсгал нь тунгалаг, уужим сайхан эх орон Монголын дуу гэвэл моторын дуу биш Морьтон залуусыг уяраасан мойл хар нүдтэнгүүдийн дууг монгол гэдэг юм Монголын дурсгал гэвэл мөнгөн боронзтой шохойн баримал биш Мөр нь балраагүй цувааны зам дээр мөнхжин үлдсэн хүн чулууг хэлдэг юм Эх орны минь уужимд нүдээ бэлчээх гэж Эсгий гэрийн минь хойморт идээ зооглох гэж Эртний европын эртэй, зоригтой жуулчид Элсэн цөлөөр нь ангаж явсан мөр бий Хүнгүй юм шиг өнгийсөн Манж дайчин улсын Хүрээ нь битүү хар хилэн малгай Хүлэг морины тоосон дунд толгойтогоо Хилийн овооны бэлд өнхөрч унасан мөр бий Энэ чинь эзэнтэй, эзэн нь эртэй чадалтай Эртнээсээ эцэгтэй, өвөгтэй, хадан...
Comments
Post a Comment