Эх орон эндээс эхэлдэг
Эх орон гэдэг хүүхэд бидний том бахархал билээ. Бидний өвөг дээдэс маань газар нутаг, тусгаар тогтнолынхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж энэ сайхан нутгийг бидэнд өвлөн үлдээсэн юм. Эх орондоо ихийг хийж бүтээх нь хүүхэд бидний үүрэг гэж боддог. Монголын ирээдүй болсон хүүхэд бидний хувь нэмэр бага зүйлээс эхэлнэ. Далайд дусал нэмэр гэдэг эх орноо хөгжүүлэхийн тулд хүүхэд бид наандаж ахуйн хог хаягдлаа ил задгай хаяхгүй амьдарч байгаа газар нутаг ойр орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгах нь хүртэл бидний оруулж байгаа хувь нэмэр. Хүүхэд багачууд бид бүхэн сургуулиа сайн сурч төгсөөд улс эх орондоо ихийг хийж бүтээх ёстой. Энэ их үйлийг бүтээхийн тулд суурь мэдлэг боловсрол чухал. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг ардын үг байдаг. Хүн өөрийгөө хөгжүүлж байж эх орондоо хэрэгтэй зүйл бүтээнэ. Нэг мод тарих нэг насны буян хоёр мод тарих хойд насны буян гэдэг монголын сайхан үг байдаг тиймээс бид “Шинэ-Налайх” цэцэрлэгт хүрээлэнд болон ойр орчиндоо мод тарих, ургуулах, услах нь хүртэл бидний эх орондоо оруулж байгаа хувь нэмэр шүү дээ. Эх орноороо бахархах сэтгэл хүн бүхэн хүүхэд бүхэнд байвал эх орон жинхэнэ утгаараа хөгжинө. Учир нь ганц биш олон олон иргэн эх орондоо ихийг бүтээхэд л сая нэг хөгжиж эхлэх болно. Ээж маань надад “Эх оронгүй хүн байхгүй тиймээс эх орноо хайрлах хэрэгтэй” гэж өдөр бүхэн хэлдэг. Эх орон гэдэг нь эцэг, эх, найз нөхөд, багш гээд миний эргэн тойронд байгаа бүх хүмүүс эх орондоо хайртай, эх орноо хөгжүүлэхийн төлөө бүхий л сэтгэл зүрх, байгаа бүхнээ зориулах хэрэгтэй. Хүн бүр газар шороо, ус ургамал, амьтан болон бие биенээ хайрлах хэрэгтэй. Би энэ эх орондоо төрж өссөн болохоор эх орондоо хайртай. Тэр дундаа Монгол гэдэг улсад төрж, өссөнөөрөө бахархахгүй байхын аргагүй, хайрлахгүй байхын аргагүй. Эх оронч байх жижиг зүйлээс эхэлнэ.
Голомт цогцолбор сургуулийн 7-ын 2 ангийн сурагч Муратын Тимур
Comments
Post a Comment