Монголын утга зохиол, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сорлон монгол залуу хүн бүрийн заавал мэдэх ёстой 10 шүлгийг танд хүргэж байна. Д.Нацагдорж: Миний нутаг Яруу найрагч, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолч, нийтлэлч, орчин үеийн Монголын уран зохиолын үндэслэгч Д.Нацагдорж 1906 оны 11-р сарын 17-нд Төв аймгийн Баяндэлгэр суманд төржээ. МАХН-ын гишүүнд 1922 онд элссэн. Гэрийн багшаар бичиг үсэг заалгаж анхны боловсрол эзэмшсэн. 1921 онд Д.Нацагдорж Цэргийн явдлын яаманд бичээчээр ажиллах болж улмаар Цэргийн Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилласан. 1923-1924 онд МАХН-ын II, III Их хуралд төлөөлөгчөөр оролцож, намын III Их хурлаас МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн орлогч даргаар сонгогдсон юм. 1924 онд БНМАУ-ын анхны үндсэн хуулийг батласан Улсын анхдугаар их хуралд биечлэн оролцсон төдийгүй 1925 оны эхээр Бүх Монголын Пионерын Товчооны даргаар томилогдсон билээ. Түүний зохиосон "Монголын пионерүүдийн марш" дууг Монголын хүүхэд багачууд одоог хү...
Comments
Post a Comment