Ганзориг Эх орон
Эх орон эндээс эхэлдэг Эх орон гэдэг хүүхэд бидний том бахархал билээ. Бидний өвөг дээдэс маань газар нутаг, тусгаар тогтнолынхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж энэ сайхан нутгийг бидэнд өвлөн үлдээсэн юм. Эх орондоо ихийг хийж бүтээх нь хүүхэд бидний үүрэг гэж боддог. Монголын ирээдүй болсон хүүхэд бидний хувь нэмэр бага зүйлээс эхэлнэ. Далайд дусал нэмэр гэдэг эх орноо хөгжүүлэхийн тулд хүүхэд бид наандаж ахуйн хог хаягдлаа ил задгай хаяхгүй амьдарч байгаа газар нутаг ойр орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгах нь хүртэл бидний оруулж байгаа хувь нэмэр. Хүүхэд багачууд бид бүхэн сургуулиа сайн сурч төгсөөд улс эх орондоо ихийг хийж бүтээх ёстой. Энэ их үйлийг бүтээхийн тулд суурь мэдлэг боловсрол чухал. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг ардын үг байдаг. Хүн өөрийгөө хөгжүүлж байж эх орондоо хэрэгтэй зүйл бүтээнэ. Нэг мод тарих нэг насны буян хоёр мод тарих хойд насны буян гэдэг монголын сайхан үг байдаг тиймээс бид “Шинэ-Налайх” цэцэрлэгт хүрээлэнд болон...
Comments
Post a Comment