Posts

Showing posts from 2017
Image
Монгол бахархал шүлэг Шүлэг: Монгол Бахархал Аавын суух завилалт монгол Алтайн өндөр уулс нь монгол Алтанд умбах нутаг нь монгол Амтархан унших шүлэг нь монгол Бид дахин давтагдахгүй түүхтэй Хүмүүс БИД МОНГОЛЧУУД Ам дамжих зохиол нь монгол Алд дэлмээр хэмжих нь монгол Араг үүрч савар барих нь монгол Алганы амтаар хүүгээн сургах нь монгол Бид дахин давтагдахгүй түүхтэй Хүмүүс БИД МОНГОЛЧУУД Алсыг ажиж саравчлан зогсох нь монгол Айраг сөгнөж дэмбээдэх нь монгол Аргал түүж шавах нь монгол Асга дамжиж жимс түүх нь монгол Бид дахин давтагдахгүй түүхтэй Хүмүүс БИД МОНГОЛЧУУД Босоо хоншоорт гутал нь монгол Буух гийчний мэнд нь монгол Бүлээн цайны амт нь монгол Бүрэн эрхт тусгаар нь монгол Бид дахин давтагдахгүй түүхтэй Хүмүүс БИД МОНГОЛЧУУД Гурван хөлт тулга нь монгол Газарт ургасан хүнс нь монгол Гадаадад гайхагдах ноолуур нь монгол Ганган хээнцэр угалз нь ч бас монгол Бид дахин давтагдахгүй түүхтэй Хүмүүс БИД МОНГОЛЧУУД Дэлхийг тамгалах гэр нь монгол Дэгжин гангарах дээл нь монгол Дээд
"Монгол хайц шүлэг" хэмээх том мөчрийн тухайд Хайку хэмээх нарийн дэг жаягтай  сонгодог яруу найргийн төрлийг дэлхийн яруу найрагчид сүүлийн жилүүдэд улам сонирхон судалж өөр өөрийн хэл соёлын онцлогт тохируулан нутагшуулахаар хичээх болсон нь дорно өрнийн соёлын  харилцааг улам сонирхолтой болгож байгаа юм. Дорнын ард түмний сэтгэлгээний онцлог болон  хүн байгалийн  холбоог нарийн илэрхийлж чадах энэ гурван мөр өвөрмөц шүлэг өөрийн философлог шинж чанараараа яруу найрагчдын сэтгэхүй, сэрэхүйн бүтээлч чадварыг сорьж, автуулах увдистай урлаг билээ. Монголын яруу найрагчид Японы хайку шүлэгтэй  1964 оноос анх танилцаж байжээ. Түүнээс хойш хайку шүлгийг цөөнгүй яруу найрагчид сонирхон бичих болсон бөгөөд өөр өөрийн торгон мэдрэмжийг өнгө өнгийн уран яруу хэлбэрээр бичиж иржээ.    Нүүдэлчин Монголын  яруу найрагчид тал нутаг шигээ уудам чөлөөтэй сэтгэдгийн дээр,  тэнгэр мэт омогшилт мэдрэмж сэтгэлээр яруу найрагт ханддаг мөн чанартай билээ.  Монголчууд богино хэлбэрий
Image
Бага насны минь бүхий л сайхан дурсамжууд минь
Image
Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал эндээс эхэлнэ
Image
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй
Image
 Бүстийн цэнхэр нуураа санаад байна аа Бүртийж хоцорсон ээжээ үгүйлээд байна аа Тэлмэн цэнхэр нуураа санаад байна аа Тэртээд үлдсэн ээжээ санаад байна аа
Image