Монгол бахархал шүлэг Шүлэг: Монгол Бахархал Аавын суух завилалт монгол Алтайн өндөр уулс нь монгол Алтанд умбах нутаг нь монгол Амтархан унших шүлэг нь монгол Бид дахин давтагдахгүй түүхтэй Хүмүүс БИД МОНГОЛЧУУД Ам дамжих зохиол нь монгол Алд дэлмээр хэмжих нь монгол Араг үүрч савар барих нь монгол Алганы амтаар хүүгээн сургах нь монгол Бид дахин давтагдахгүй түүхтэй Хүмүүс БИД МОНГОЛЧУУД Алсыг ажиж саравчлан зогсох нь монгол Айраг сөгнөж дэмбээдэх нь монгол Аргал түүж шавах нь монгол Асга дамжиж жимс түүх нь монгол Бид дахин давтагдахгүй түүхтэй Хүмүүс БИД МОНГОЛЧУУД Босоо хоншоорт гутал нь монгол Буух гийчний мэнд нь монгол Бүлээн цайны амт нь монгол Бүрэн эрхт тусгаар нь монгол Бид дахин давтагдахгүй түүхтэй Хүмүүс БИД МОНГОЛЧУУД Гурван хөлт тулга нь монгол Газарт ургасан хүнс нь монгол Гадаадад гайхагдах ноолуур нь монгол Ганган хээнцэр угалз нь ч бас монгол Бид дахин давтагдахгүй түүхтэй Хүмүүс БИД МОНГОЛЧУУД Дэлхийг тамгалах гэр нь монгол Дэгжин гангарах дээл нь монгол Дээд...
Popular posts from this blog
Эх орон эндээс эхэлдэг Эх орон гэдэг хүүхэд бидний том бахархал билээ. Бидний өвөг дээдэс маань газар нутаг, тусгаар тогтнолынхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж энэ сайхан нутгийг бидэнд өвлөн үлдээсэн юм. Эх орондоо ихийг хийж бүтээх нь хүүхэд бидний үүрэг гэж боддог. Монголын ирээдүй болсон хүүхэд бидний хувь нэмэр бага зүйлээс эхэлнэ. Далайд дусал нэмэр гэдэг эх орноо хөгжүүлэхийн тулд хүүхэд бид наандаж ахуйн хог хаягдлаа ил задгай хаяхгүй амьдарч байгаа газар нутаг ойр орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгах нь хүртэл бидний оруулж байгаа хувь нэмэр. Хүүхэд багачууд бид бүхэн сургуулиа сайн сурч төгсөөд улс эх орондоо ихийг хийж бүтээх ёстой. Энэ их үйлийг бүтээхийн тулд суурь мэдлэг боловсрол чухал. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг ардын үг байдаг. Хүн өөрийгөө хөгжүүлж байж эх орондоо хэрэгтэй зүйл бүтээнэ. Нэг мод тарих нэг насны буян хоёр мод тарих хойд насны буян гэдэг монголын сайхан үг байдаг тиймээс бид “Шинэ-Налайх” цэцэрлэгт хүрээлэнд болон...
Монголын утга зохиол, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сорлон монгол залуу хүн бүрийн заавал мэдэх ёстой 10 шүлгийг танд хүргэж байна. Д.Нацагдорж: Миний нутаг Яруу найрагч, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолч, нийтлэлч, орчин үеийн Монголын уран зохиолын үндэслэгч Д.Нацагдорж 1906 оны 11-р сарын 17-нд Төв аймгийн Баяндэлгэр суманд төржээ. МАХН-ын гишүүнд 1922 онд элссэн. Гэрийн багшаар бичиг үсэг заалгаж анхны боловсрол эзэмшсэн. 1921 онд Д.Нацагдорж Цэргийн явдлын яаманд бичээчээр ажиллах болж улмаар Цэргийн Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилласан. 1923-1924 онд МАХН-ын II, III Их хуралд төлөөлөгчөөр оролцож, намын III Их хурлаас МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн орлогч даргаар сонгогдсон юм. 1924 онд БНМАУ-ын анхны үндсэн хуулийг батласан Улсын анхдугаар их хуралд биечлэн оролцсон төдийгүй 1925 оны эхээр Бүх Монголын Пионерын Товчооны даргаар томилогдсон билээ. Түүний зохиосон "Монголын пионерүүдийн марш" дууг Монголын хүүхэд багачууд одоог хү...
Comments
Post a Comment